Энэ он гарснаас хойш 20 эх энджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 20 эх энджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс долоон тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болов. ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Цэргийн төв эмнэлэг, нийслэлийн “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, Багануур дүүрэг, Өвөрхангай, Дорноговь, Ховд, Архангай, Хөвсг өл, Баян- Өлгий аймагт эхийн эндэгдэл бүртгэгдсэн байна. Шалтгаанаар нь авч үзвэл эрхтэн тогтолцооны эмгэгээр долоо, төрсний дараах болон жирэмсний хүндрэлээр 13 эх энджээ. Манай улс уг нь эхийн эндэгдлийг бууруулж, энэ онд 100 мянган төр өлт тутамд 25 болгох зорилт дэвшүүлсэн. Гэтэл өдгөө эл үзүүлэлт өнг өрс өн жилийнхээс 12.6-гаар нэмэгдэн, 34.8-д хүрээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)