Энэ оны анхны ГУРВАН ихэр хүүхэд ЭХЭМҮТ-д төржээ

Энэ оны анхны гурван ихэр хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ.

Тодруулбал, Өмнөговийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү хоёр хүү, нэг охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой байжээ.

Сонирхуулахад, 2017 онд 11 эх, 2018 онд 13 эх гурван ихэр хүүхэд төрүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)