Энэ онд Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой тохиож байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан. Нийслэлийн хувьд Засаг даргын зөвлөлийн энэ оны анхны хурлаараа 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлаж байгаа ажээ. 2019 онд Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой тохиох гэж байгаа билээ. Тийм учраас Улаанбаатар хотын захиргаанаас энэ түүхт ойн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц бүхий л салбарт иргэдийн оролцоотой хөгжлийг сайжруулахаар зорин ажиллана гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)