Энэ онд тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэлэхдээ "Энэ онд тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдсэн. 

Тухайлбал, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан зэрэг дөрвөн аймгийн зургаан сумын нутаг дэвсгэрт бүртгэгдэж, гурван хүн нас барсан. Энэ дагуу холбогдох албаны хүмүүс хууль захирамжийн хүрээнд ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гал түймрийн нөхцөл байдал нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн галт түймрийн дуудлага ирсэн. Үүнээс хувийн өмчид байшин тав, автомашин хоёр, монгол гэр нэг, цахилгаан хэрэгсэл нэг. Харин хуулийн этгээдийн өмчид ил задгай хогийн цэг хоёр, орон сууцны хогийн сав нэг, чингэлэг нэг, шар өвс хоёр удаа бүртгэгдлээ.

Мөн нэг үндсэн шалтгаан нь айлууд цахилгаан холболтыг буруу хийснээр гал гарч байна. Дараагийн нэг шалтгаан бол цахилгаан хэрэгсэл хэтрүүлэн ашиглах, ачааллыг нь ихэсгэх байдал нэлээд гарлаа. Ахуйн газыг мөн буруу хэрэглэсний улмаас зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж гал түймэр гарах эрсдэлүүд үүсч байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)