Энэ онд мотоциклын ослын улмаас 41 хүний амь нас хохирчээ

Энэ оны эхний тавдугаар сарын байдлаар мотоциклын ослын улмаас 41 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 39, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэжээ.

Мотоциклын жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ ихэвчлэн хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсний улмаас осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)