Энэ онд зам тээврийн ослоор 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын нас баралтын гурав дахь гол хүчин зүйл бол зам тээврийн осол гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа аж. Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилийн хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг зөрчил 4539 бүртгэгджээ. Мөн энэ хугацаанд 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсон байна.

Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг зөрчил 440 бүртгэгдсэн бол зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)