Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг алгасаж бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна

Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг алгасаж бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. 

Мөн ЭЕШ авах хуваарьт одоогийн байдлаар өөрчлөлт ороогүй. Тодруулбал долдугаар сарын 8, 9-нд их, дээд сургуулийн элсэлтийг цахимаар явуулах нь хэвээр байгаа аж.

Есдүгээр анги төгсөж буй хүүхдүүд "Улаан шугам"-д жагсахгүй. Бүгд аравдугаар ангидаа дэвших юм байна.

2019-2020 оны хичээлийн жилд 28,500 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж буй. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 28,155 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгэлийн хугацаа маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт хаагдах бөгөөд энэ хугацааг сунгахгүй Боловсролын үнэлгээний төвөөс удаа дараа сануулж байгаа билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)