Энэ жилийн наадмаар 6 нас, эрлийз 3 нас гээд нийт 9 насны морьд уралдана

Уяачид, мэргэжлийн холбоодын хүсэлтийг харгалзан энэ жилийн наадмаар 6 нас, эрлийз 3 нас гээд нийт 9 насны морьд уралдуулахаар болжээ.  Хүй 7 худагт хурдан морьдын бүртгэл өнөөдөр эхэлсэн байна.  Харин маргааш буюу долоодугаар сарын 10-ны өдөр хурдан морьдын уралдаан 07:00-11:00 цагт хязаалан насаар эхэлж, 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд, 15:00-18:00 цагт шүдлэн нас тус тус уралдана. 

Долоодугаар сарын 11-нд азарга 07:00 цагт, их насны морьд 12:00 цагт, эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цагт тус тус уралдана. Долоодугаар сарын 12-ны өдөр Соёолон дааага, эрлийз, бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдах аж.

Морьдыг сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг харгалзан бүртгэж уралдуулна. Морь унаач хүүхдийг оруулахдаа халуун үзэж, ариутгал халдваргүйтгэл хийнэ гэж хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

Хурдан морьд дараах зайнд уралдана. 

  • Азарга, соёолон 23 км
  • Их нас 25 км
  • Хязаалан 17 км
  • Шүдлэн 14 км
  • Даага 11 км
  • Эрлийз дээд нас 23 км
  • Эрлийз дунд нас 17 км
  • Эрлийз бага нас 11 км тус тус уралдана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)