Энэ долоо хоногт +31 хэм хүртэл ХАЛНА

Цаг агаарын байгууллагаас 2019 оны зургадугаар сарын 17-наас 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Хугацааны дунд үед ихэнх нутгаар халж, хугацааны сүүлээр борооших гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 18, 19-нд зарим газраар түр зуурын бороо, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед халж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн зүүн хэсгээр,  21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Харин Улаанбаатарт +31 хэм хүртэл хална.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)