Энэ долоо хоногт цаг агаар ДУЛААН байна

Цаг уурын байгууллага 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар 16, 19-нд ихэнх нутгаар салхи түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 19, 21, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 16, 17, 21-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд Хөвсгөлийн уулсаар  хур тунадас, цас орно. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 17, 19-22-нд сэрүүснэ

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөндөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17, 20-22-нд сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 17-нд зарим газраар, 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10  градус, өдөртөө 20-25 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)