Энэ долоо хоногт хур тунадастай, салхи шуурга ихтэй байна

Цаг агаарын байгууллагаас 2019 оны тавдугаар сарын 13-наас 20-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 14-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 14, 19-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 18-наас дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 14, 16-нд нутгийн хойд хэсгээр, 15, 18-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 14, 17-нд ихэнх нутгаар, 15, 16-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 15-наас сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 19-нөөс дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 15-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр тур зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 15-наас сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөндөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 15, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 14, 15-нд зарим газраар, 16, 17-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 15, 18-нд бага зэрэг сэрүүснэ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)