Энэ долоо хоногт Улаанбаатарт өдөртөө 11-20 градус дулаан байна

Цаг агаарын байгууллага 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наасс тавдугаар сарын 6-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 2, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 5-нд зарим газраар, 3, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 4-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 3-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 2, 4-нд зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 2-ноос сэрүүснэ

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөндөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 19-24 градус дулаан байна. 4-нөөс сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 4-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 3, 4-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.  

Харин Улаанбаатарт 11-20 градус дулаан байх нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)