Энэ долоо хоногт нийт нутгаар БОРОО орно

ЦУОШГ-аас 2018 оны 8 дугаар сарын 06-наас 13-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Энэ долоо хоногийн ихэнх хугацаанд түр зуурын бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: 7,11-нд нутгийн зүүн хэсгээр, 8-9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 7-нд зарим газраар түр зуур 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 7,10-нд ихэнх нутгаар, 8,12-нд зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр,11-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 8-нд ихэнх нутгааар, 9-нд хойд хэсгээр 10-11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус байна.   

Говийн аймгуудын нутгаар: 7,9-10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар, 12-нд зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-9-нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 7, 10-11-нд хойд хэсгээр сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 18-23 градус өдөртөө 30-35 градус дулаан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)