Энэ долоо хоногийн эхээр ихэнх нутгаар дуу цахилгаантай БОРОО орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны долдугаар сарын 1-нээс 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 3-нд нутгийн баруун, 4-нд нутгийн төв, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орох юм байна.

Баруун аймгуудын нутгаар: 2, 7-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 2,7-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 4, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)