Энэ долоо хоногийн сүүлчээр ЦАСАН ШУУРГА шуурна

Цаг уурын байгууллагаас 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 11-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны сүүлээр цас орж, цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтрэх гэнэ.

Тодруулбал, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд говийн аймгуудын нутгийн ихэнх, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7,10-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)