Энэ долоо хоногийн сүүлчээр ДУУ ЦАХИЛГААНТАЙ, ААДАР бороо орно

ЦУОШГ-аас 2019 оны наймдугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ.

Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 19, 24-нд нутгийн зүүн, 20, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22,23-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн, 22, 24-нд нутгийн баруун хэсгээр, 23, 25-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаад борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 24, 25 зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны дунд үед дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 19, 25-нд нутгийн хойд, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны дунд үед хална.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)