Энэтхэг хүүд 526 шүд ургасан байжээ

Энэтхэгийн эмч нар нэгэн хүүгийн аманд 526 шүд ургасныг тогтоожээ.

Хүүг өнгөрсөн сард Ченнай хотод баруун доод эрүүний ойролцоо хавагнасан байсны улмаас хүлээн авсан байна. Хүү эрүү өвдөж байна гэж үргэлж зовиурладаг байж.

Түүний амны орчмыг рентгенд харахад доод эрүүнд хэвийн бус шүд ургасан уутанцар харагдсан байна. Эмч нар олж мэдсэн зүйлээ батлахын тулд шүд тус бүрийг нэг бүрчлэн шалгаж үзэх шаардлагатай болжээ. Хүүгийн шүдийг авах мэс заслыг өнгөрсөн сард хийсэн бөгөөд хагалгаа 4-5 цаг үргэлжилжээ.

Нийтдээ 526 шүд нь 0.1-15 миллиметр хэмжээтэй байв. 

Хүү мэс засал хийснээс хойш гурав хоногийн дараа эмнэлэгээс гарчээ. Одоо биеийн байдал хэвийн бөгөөд энэ бол Одонома гэж нэрлэгддэг маш ховор тохиолддог өвчин гэнэ. Юунаас болж ийм шүд ургасан нь тодорхойгүй байгаа ба түүний эцэг эх нь гурван настайд нь эрүүг нь хавдаж байгааг анзаарсан боловч тухайн үед эмч нар хүлээн аваагүй байна. Хүү одоо 21 эрүүл шүдтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)