Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлохоор хэлэлцэж эхэллээ

Энэтхэг улс Монгол, ОХУ-аас коксжих нүүрс импортлохоор хэлэлцэж эхэлсэн тухай “The economic times” сонинд бичжээ. Тус улс Австралиас нүүрс авдаг бөгөөд ер нь нийлүүлэгчээ олшруулахыг зорьж буй юм байна. Энэтхэгийн Газрын тос, байгалийн хий, гангийн үйлдвэрлэлийн сайд Дармендра Прадхан “Өндөр чанартай коксжих нүүрсийг Монгол Улсаас боломжийн үнээр худалдан авах талаар Засгийн газартай нь хэлэлцэж эхэлсэн” гэжээ. Тус улсын гангийн үйлдвэрлэл 2030-2031 онд 300 сая тоннд хүрэх төлөвтэй аж. Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхнаас тодруулахад “Энэтхэг улсад коксжих нүүрс нийлүүлэх боломжтойгоо манай талаас илэрхийлсэн. Тус улсад нүүрс нийлүүлэх талаар өнгөрсөн намраас ярьж эхэлсэн юм. Одоогоор ерөнхий үндэслэлээ ярилцаж байна. Нүүрсээ ямар маршрутаар, хэрхэн тээвэрлэж хүргэх зэргээ тохиролцсон зүйл одоогоор байхгүй” хэмээв.

Бэлтгэсэн: Ц.Болормаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)