Энэтхэг улсад визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны есдүгээр сараас эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ. Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбульторын үйлчилгээ авах боломжтой байсан юм. 

БНЭУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх иргэдийн хувьд эрүүл мэндийн ангиллын визийг заавал урьдчилан авсан байх шаардлагатай аж. Энэтхэг Улс 2014 оноос эхлэн цахим виз нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд гэсэн гурван ангиллын визийг цахимаар олгож байна. Монгол Улсын иргэд эдгээр 3 ангиллын визийг цахимаар эсхүл Улаанбаатар дахь БНЭУ-ын ЭСЯ-нд мэдүүлэн авах боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)