Энэтхэг улс манай батлан хамгаалах салбарт 50 ширхэг иж бүрэн байлдааны шүхэр бэлэглэлээ

Энэ сарын 06-наас 08-ны өдрүүдэд Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын ес дэхь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Зөвлөлдөх уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Стратегийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал, Г.Сайханбаяр, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх, БНЭУ-ын БХЯ-ны Төлөвлөлт хариуцсан Тэргүүн Төрийн нарийн бичгийн дарга БхараТ Кера, БНЭУ-ын БХЯ-ны Олон улсын бодлогын газрын зөвлөх, хурандаа Сачин Мехта тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Уулзалтаар Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа дээд, дунд түвшний харилцан айлчлалыг  хэрэгжүүлэх, энхийг сахиулах болон тусгай хүчний чиглэлээр хамтарсан сургалт, дадлага хийх  зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байгааг дурдав. Цаашид цэргийн алба хаагчдыг кибер аюулгүй байдал, англи хэлний сургалтад хамруулах, тусгай хүчний хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах ажлуудыг үргэлжлүүлэх талаар ярилцсан юм.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд БНЭУ-ын Зэвсэгт хүчний зүгээс буцалтгүй тусламжаар 50 нэгж иж бүрэн цэргийн зориулалттай шүхрийг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ БХЯ-наа боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)