Энэтхэгт Махадма Гандийн чандрыг хулгайлсан хэрэг гарчээ

Энэтхэгийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагч Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 2-нд түүний чандрыг хулгайлсан хэрэг гарсан тухай BBC агентлаг мэдээлэв. Чандар Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн дурсгалыг цогцолборт хадгалагдаж байжээ. Цогцолборын сахиул өглөө эрт хаалгыг нээгээд, харин орой ирэхэд Гандигийн чандар алга болсон байв. Мөн хулгайч нар удирдагчийн зураг бүхий зурагт хуудсан дээр “урвагч” гэж бичээд урсан байжээ. Махатма Ганди 1948 онд хэт давруу үзэлтнүүдийн "Хинду Махасабха" бүлэглэлийн идэвхтнүүдийн халдлагад өртөн амиа алдсан билээ. Тэрбээр хинду болон лалын шашинтнуудыг энх тайвнаар зэрэгцэн оршихыг дэмждэг байсан учир Энэтхэгийн зарим үндсэрхэг үзэлтнүүд одоог хүртэл түүнийг урвагч гэж үздэг аж. Махтма Гандийг хинду шашны ёс заншлын дагуу чандарласан бөгөөд чандрыг нь Энэтхэгийн янз бүрийн мужийн хэд хэдэн дурсгалын цогцолборт байрлуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)