Энэтхэгийн орчин үеийн бүжгийн гайхамшгийг мэдрээрэй

БСШУСЯ, Монгол дахь Энэтхэг улсын Элчин сайдын яам хамтран орчин үеийн бүжгийн тоглолтыг энэ сарын 16-нд 18.00 цагт Улаанбаатар чуулгын зааланд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, дөрвөн эрэгтэй, зургаан эмэгтэй бүжигчнээс бүрдсэн, энэтхэг бүжгийн хамтлаг тоглох юм байна. Энэхүү тоглолт үнэ төлбөргүй бөгөөд хүссэн хэн ч найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сонирхож болох аж. Эдгээр бүжигчид Падатик бүжгийн төвд харьяалагддаг байна. Тус төвийнхөн хатагтай Четна Жалан захирлын удирдлагын дор маш шаргуу катхак бүжгийн урсгалаар хичээллэдэг гэнэ. Тэд Импхал Махоцав, Катхак Махоцав, Кхажурахо зэрэг томоохон фестивальд оролцож байжээ. Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн шугамаар Падатик бүжгийн төвийнхөн гадаадын улс орнуудаар тоглолт хийдэг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)