Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасны 21 нь эрүүл мэндийн шалтгаантай байна. Харин 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, үлдсэн 44 нь бусад шалтгаантай иргэд байгааг Шадар сайдын ажлын албанаас мэдээлсэн билээ.

Иймд Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

Гадаадаас ирж буй хүмүүс коронавирусийн шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Энэтхэг, Турк улсаас ирэх иргэд 10 гаруй цагийн холын нислэг үйлдэх гэж байгаа учир амны хаалтаа заавал зүүх, онгоцонд суухдаа суудлаа солихгүй байх зэргийг анхаарууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)