Энэтхэгийн газар доорх ус дуусаж байна

Энэтхэгийн хамгийн том хотуудын нэг болох Ченнайн Пужал нуур усгүй болсныг хиймэл дагуулын зураг харуулж байна. Үүнээс гадна Ченнайн гурван гол, дөрвөн усны эх, таван намаг ширгээд буй аж.

Энэтхэгийн Шинэ Дели, Бангалор, Ченнай, Хайдарабад зэрэг 21 хотын газар доорх усны нөөц 2020 он гэхэд дуусаж, 100 сая орчим хүн нэрвэгдэх төлөвтэй байгаа талаар тус улсын Үндэсний шинэчлэлтийн институтийн тайланд мэдээлжээ. Уг тайланд дурдсанаар, 2030 он гэхэд Энэтхэгийн хүн амын 40 хувь ундны усгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ. Ундны усныхаа асуудлыг шийдэхийн тулд борооны усыг хураах зэрэг аргыг дэвшүүлж байна.

Дэлхийд хүн амынхаа тоогоор хоёрт ордог Энэтхэг улс 1.2 тэрбум гаруй хүн амтай. Баян, ядуугийн ялгаа хамгийн ихтэй тус улсад нүүрлээд буй хамгийн чухал асуудал бол УС болоод байна. Энэтхэгийн хүн ам жил бүр 15.7 саяар өсч байгаа нь ирэх 5 жилийн дотор Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэх төлөвтэй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)