Энхрий үрсийнхээ эрүүл мэндийг хамгаалах энгийн арга

  1. Цээж: Хүүхдийн цээжнээс гэдэсрүү шулуун чиглэлэээр хоёр гараараа ээлжлэн иллэг хийнэ.
  2. Хэвлий : Цагийн зүүний дагуу эргэлдсэн хөдөлгөөнөөр иллэг хийнэ.
  3. Нуруу: Доороос дээш чиглэлтэй хоёр гараараа ээлжлэн шулуун илнэ.
  4. Гар болон хөл: Мөрнөөс доош гарын үзүүр хүртэл, хөлийн шагайнаас гуя хүртэл дээрээс доош чиглэлтэй шулуун иллэг хийнэ.

Зөвлөмж: Иллэг хийх явцдаа хүүхэдтэйгээ ярьж, инээмсэглэж, хүүхдээ тайван байгаа үеийг сонгоорой. Эхлэхийн өмнө гараа угааж, иллэг хийх тосоо зөв сонгоорой. Хүүхдээ хооллосноос нэг цагийн дараа иллэг хийх нь илүү тохиромжтой. Хүүхэд таагүй байх ямар нэгэн шинж илэрвэл иллэгээ зогсоогоорой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)