Энди Маррейгийн ээлжит түрүү

Талбайн теннисний ээлжит тоглолтууд Азийн орнуудад үргэлжлэн явагдаж байна. Эдгээр өдрүүдэд дэлхийн шилдэг теннисчид Азид болж буй цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа юм. БНХАУ-ын Бээжин хотноо болсон ATP-гийн чансаанд багтдаг “China Open” тэмцээнд Их Британы Энди Маррей түрүүллээ. Тэрээр өчигдөр болсон финалын тоглолтод Болгарын Григор Димитровыг 6:4, 7:6-аар хожжээ. Тус тэмцээний дэд аваргаар шалгарсан Г.Димитров шөвгийн наймд Испанийн алдарт теннисчин Рафаэль Надалийг хожсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)