ЭМЯ: COVID-19 халдварын тоо 9-өөр нэмэгдлээ

Манай улсад коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 337 болж нэмэгдсэнийг ЭМЯ албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр есөн тохиолдол нэмэгдэж бүртгэгджээ. Эдгээр нь бүгд ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн бөгөөд долоо нь Монгол Улсын иргэн бол хоёр нь гадаад улсын иргэн юм байна. Нийт батлагдсан 337 тохиолдлоос 312 нь эдгэрсэн, өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 25 хүн эмчлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)