ЭМЯ: Өчигдөр нийт 1030 хүнд шинжилгээ хийхэд ЗУРГААН хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна. 

Арваннэгдүгээр сарын 12-нд нийтдээ 1030 хүнд шинжилгээ хийхэд зургаа хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр халдвар авсан хүмүүсийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн. 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч гурван хүнээс коронавирус батлагдсан.  Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан нийт тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 90 хүн байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл 76 нь хөнгөн, 12 нь хүндэвтэр, хоёр иргэний биеийн байдал хүнд байна.         

ШУУД ҮЗЭХ:                  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)