Эмэгчин ирвэст хүзүүвч зүүв

Мянган Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газрынхан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, “Монголын ирвэс”, Испанийн “Амьтан сэргээн хамгаалах төв”- ийнхөнтэй хамтран эмэгчин ирвэс буюу гинсэд сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Ингэснээр түүний байршил, хөдөлгөөнийг судлах, хяналт тавих, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах боломж бүрдэж буй гэж төслийг хэрэгжүүлсэн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Монголын ирвэс” төвийн захирал доктор, профессор Б.Мөнхцог онцлов.

Ташрамд дурдахад, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн Ховд аймгийн Баатар хайрханд хийсэн судалгааны камерт дөрвөн гүемтэй ирвэс дэлхийд анхдагч болон бүртгэгдсэн юм. Энэ үйл явдлыг Баян- Өлгий аймгийн уугуул, сурагч Ш.Алтынбек зурж, зурсан зургаа Ховд аймгийн автобусны 30 буудалд байрлуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)