Эмэгтэй сагсчид Хонгконгийн багийг хожлоо

Азийн наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Япон, Хятад зэрэг хүчтэй багуудаас гадна Тайланд, Хонгконгийн хамтаар “Б” хэсэг өрсөлдөж байна. Тэд эхний тоглолтоо Японы эсрэг хийгээд 73:105-ын харьцаагаар ялагдсан. Тэгвэл удаах тоглолтоо өчигдөр Хонгконгийн эсрэг хийлээ. Тус тоглолтууд монгол бүсгүйчууд сайн тоглов. Тоглолтыг эхнээс нь тэргүүлсэн бөгөөд холын зайн шидэлтүүдийг ончтой гүйцэтгэсэн нь ялах гол хүчин зүйл боллоо. Хонгконгийн баг тоглолтын дөрөвдүгээр үеийн эхэнд тооны зөрүүг тэнцүүлж чадсан ч Монголын багийн гурван онооны шидэлтүүдийг зогсоож дйилсэнгүй. Ялангуяа М.Булбул, Б.Өнөрзаяагийн тоглолт тэдэнд том саадыг учруулж байлаа. М.Булбул нийт гурван онооны шидэлтийнхээ наймыг оновчтой гүйцэтгэсэн бол Б.Өнөрзаяа зургааг амжилттай болгосноор монголчууд уг тоглолтод 83:79-өөр хожив. Ингэснээр хүснэгтийн 4-р байрт дэвшлээ. Монголын багийн өнөөдрийн учраа нь БНХАУ байх болно.

Харин эрэгтэй баг маань эхний хоёр тоглолтдоо хожигдлоо. Тухайлбал, БНСУ-д 73:108, Тайландад 86:87-оор ялагдав. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезийн эсрэг 25-ны өдөр хийнэ.

(Гэрэл зургийг Э.ХАРЦАГА, Жакарта хот, Индонез улс).

ЭМЭГТЭЙ БАГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

ЭРЭГТЭЙ БАГИЙН ҮЗҮҮЛЭЛТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)