Эмэгтэйчүүдийн төлөө саналаа өгөхийг уриалав

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшиж буй эмэгтэйчүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд бие биенийгээ муулахгүй, харлуулахгүй, зөвхөн бодлого ярьж, сонгуульд оролцъё хэмээн уриалав. Мөн сонгогч түмэндээ хандан эрхэм саналынхаа нэгийг эмэгтэйчүүддээ өгөхийг хүслээ.

Манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг хэрнээ хууль тогтоох байгууллагад 17 хүрэхгүй төлөөлөл багтдаг нь сөрөг үр дагаварт хүргэж буйг нэр дэвшигчид онцолсон. Тодруулбал, өрх толгойлсон эхэд дэмжлэг үзүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээж, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ бий болохгүй байгаа учраас УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэх нь зүйтэй гэдгийг тэд хэллээ. Монгол Улс хүний хөгжлийн индексээр 91, төрийн үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоогоороо 148 дугаар байрт жагсдаг байна.

Бэлтгэсэн: Б.Анх