Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэг халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн, бүртгэгдсэн үед ажиллах, тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг ханган ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж буй аж.

Энэхүү  үйл ажиллагааны хүрээнд батлагдсан удирдамжийн тус эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөх, тайлах, халдваргүйжүүлэх дадал эзэмшүүлэх дадлага-сургуулилт, сургалтыг хоёрдугаар сарын дөрөвнөөс эхлэн үе шаттай зохион байгуулж байна. 

Дөрөв дэх удаагийн дадлага-сургуулилт, сургалтыг хоёрдугаар сарын 11-ний өдөр Эрчимт эмчилгээний тасагт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн баг хамт олон хэрхэн ажиллах зөвлөмж гарган, халдвараас сэргийлэх хувцас хэрэгслийг зөв өмсөж тайлах, халдваргүйжүүлэх дадал эзэмших, эрчимт эмчилгээний үйл ажиллагааг идэвхжлийн горимд шилжүүлэн ажиллах талаар дадлага-сургуулилт, сургалтыг зохион байгуулжээ.

Тус сургуулилтаар халдварын сэжигтэй тохиолдолд тусгаарлах буюу улаан бүс, ариутгал халдваргүйжүүлэлт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүсэд хуваан ангилж, тухайн бүсүүдэд ажиллах эмч, сувилагч нарын гүйцэтгэх үйл ажиллагааны чиг үүргийг тайлбарлан таниулж, бодит байдлаар үзүүлсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)