Эмч нарын зөвлөж буйгаар ариун цэврийг сахих юм бол энэ өвчнөөс сэргийлэх гол арга гэж үзэж байна

Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Дэлхийн 184 оронд коронавирус бүртгэгдлээ. Африкийн голдуу оронд шинэ коронавирус их тархаж эхэлсэн байна. Сүүлийн хоёр өдөр БНСУ-д сүүлийн хоёр өдөр өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон. 

Ухань хотод ажилласан эмч нарын зөвлөж буйгаар ариун цэврийг сахих юм бол энэ өвчнөөс сэргийлэх гол арга гэж үзэж байна.  Дэлхий нийтийн хэмжээнд 24 цагийн дотор 32 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 1344 хүн нас барж, нийт нас барсан иргэдийн тоо 11184 болжээ. Амиа алдсан иргэдийн 6000 нь Европт бүртгэгджээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Улсын хэмжээнд 3115 хүн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 1951 хүн тусгаарлах байранд байна. Баян-Өлгийд 365, Дархан-Уул аймагт 173 , Сэлэнгэд 196 хүн тусгаарлагдаж байна. Орхон  аймагт Алтанбулагийн хилээр өчигдөр ирсэн 44 хүн тусгаарлагдлаа. Хоёр метр түүнээс хол зайнаас харилцахыг зөвлөж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)