ЭМСЯ-ны ТНБДарга Д.Очирбат Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгээр орж, тус эмнэлгийн хүүхэд,яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, рентен, ЭХО, дурангийн кабинет,төвлөрсөн ариутгал, цусны салбар төвийн үйл ажиллагаатай танилцлаа.Энэ үеэр тус аймгийн ЭМГ- ын дарга Ц.Энхсайхан аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажилаагааны товч танилцуулга хийсэн юм.

Тус эмнэлэг нь оношлогоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй үлдсэн 5 аймгийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар рентген, ЭХО оношлогоог орон нутагт хийхэд тоног төхөөрөмж хуучирч, хүчин чадал нь муудсан, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын авто зам ашиглалтанд орсонтой холбоотой зам тээврийн осол нэмэгдэж тархи нуруу нугасны гэмтэлтэй хэвтрийн хүнд хүнийг тээвэрлэхэд зориулалтын эмнэлгийн тоноглогдсон түргэн тусламжийн автомашины асуудал бэрхшээлтэй байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад эмнэлгийн удирдлагууд дуулгаллаа.Тэрээр энэ асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ. Мөн энэ үеэр ЭМСХХ -3 төсөл хэрэгжиж амбулаторийн барилга баригдаж,тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтууд амжилттай хийгдсэн үр дүнг танилцуулж, ЭМСХХ 4,5 төслөөр цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл,аюулгүй байдлыг хангахад шаардлагатай 430 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдээд байна. Мөн  цусны салбар төвийн дотор засвар хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ ажлынхаа талаар мөн танилцуулсан юм.

 Эрүүлийг хамгаалахын домогт сайд Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1942 онд байгуулагдсан. 215 эмч ажиллагсадтай 142 эмнэлгийн ортой, жилдээ дунджаар 5400 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 17 нарийн мэргэжлийн кабинетаар жилдээ 72,000 орчим амбулаторийн үзлэг оношлогоо хийдэг. Жилд 820 гаруй эхийг эсэн мэнд амаржуулдаг. Аймгийн нийт төрөлтийн 82,8 % нь тус эмнэлэгт төрдөг байна. Сүүлийн 8 жил эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл улс,аймгийн дундаж үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй. Мөн хэвлийн хөндийн дурангийн мэс засал, мөчдийн ясны хугарлыг металл ялтсаар бэхлэх,төрсний дараах цус алдалтын үед умайн артерийг боох мэс заслын аргуудыг нэвтрүүлж зүрхний ЭХО,нярайн түнхний үений скрининг оношлогооны аргуудыг амжилттай хийж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)