Эмнэлгүүдэд 430 ширхэг агаар цэвэршүүлэгч байрлууллаа

Нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт нийт 430 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулаад байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар өмнө нь 200 агаар цэвэршүүлэгчийг байрлуулаад байсан бол Засгийн газраас дахин нэмж 230-ыг байрлуулжээ.

Хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөсөн бөгөөд ингэснээр хүүхдийн кабинет, тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, үүнд томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эдгэрэлт, дахин халдвар авахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.

Жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 3 дугаар сар хүртэл томуу, томуу төст өвчлөл ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн үзлэг, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихээр нэмэгддэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)