Эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг энэ сарын 5-15-нд зохион байгууллаа. 

Арав хоног үргэлжилсэн тус сургалтад Үндэсний аврах бригад, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.

 

Алба хаагчид гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшиж, эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)