“Эмми”-гийн 19 төрөлд “Чернобыль” нэр дэвшлээ

АНУ-ын телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Эмми” шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сард болно. Тус наадамд HВО телевизийн бүтээсэн “Game of thrones” 32, “Чернобыль” цуврал 19 төрөлд нэр дэвшжээ. 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан дэлбэрэлт, түүний хор уршиг, ослын шалтгааныг өгүүлэх таван ангит “Чернобыль” бүтээл кино болон телевизийн уран бүтээлийг үнэлдэг хамгийн том цахим хуудас IMDb сайтаас 9.6 оноо аваад буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)