Эмийн гаж нөлөөний шинж тэмдэгүүд хэрхэн илэрдэг вэ?

Эмийн эмчилгээний хүсээгүй үр дүнг эмийн гаж нөлөө гэдэг. Эмийн гаж нөлөөг хэлбэрээр нь:

  • А тип. Эмийн үйлдлийг даган гарч ирдэг, урьдчилан мэдэх боломжтой, тунгийн хамааралтай гаж нөлөөг хэлнэ. Элбэг тохиолддог бөгөөд түүний гарах гаж нөлөөг хязгаарлах боломжтой (даралт унах, биеийн калийн дутагдал үүсэх г.м)
  • В тип. Эмийн үйлдлийг дагаж гарч илрээгүй, ховор тохиолдолд илэрдэг, тунгийн хамааралгүй, хувь хүн бүрт янз бүрээр илэрдэг, урьдчилан мэдэх боломжгүй гаж нөлөө байдаг.
  • С тип. Эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед гарч ирдэг
  • Д тип. Эмийг ууснаас хойш удаан хугацааны дараа илэрдэг болон жирэмсэн үед эм хэрэглэхтэй холбоотой илрэх гаж нөлөө
  • Е тип. Эмийг уухыг зогсоосонтой холбоотой илэрдэг.

Эмийн гаж нөлөөний шалтгаан

  • Өвчтөнөөс:  нас, төрөлхийн генетикийн онцлог, харшил, өвчлөмтгий байдал, хувь хүний мөн чанар ба дадал орно.
  • Эмнээс: зарим эмийн гаж нөлөө эмийн үйлдэл, түүний физик химийн шинж чанартай холбоотой байдаг. Жишээлбэл дигоксин нь А типийн гаж нөлөөтэй байдаг, гэтэл нянгийн эсрэг бэлдмэлүүд /антибиотик/ харшлын урвалаар гаж нөлөө илрэх бөгөөд В типийн гаж нөлөө илэрдэг. Эмийн гол үйлчлэгч бодисоос гадна туслах бодис гаж нөлөө өгөх явдал тохиолддог байна.
  • Жор бичигчээс:  Эмийг удаан хугацаагаар хэрэглэхээр өвчтөнд бичсэнтэй холбоотой буюу С типийн гаж нөлөө, жирэмсний эмэнд эмзэг үед хортой үйлдэлтэй эмийг бичих буюу Д типийн гаж нөлөө, эмийг гэнэт зогсоохоос шалтгаалсан буюу Е типийн гаж нөлөө үүсч болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)