Эмзэг бүлгийн хүүхдүүдийг зусланд үнэгүй амраана

Хүүхэд, багачуудыг зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийслэлээс зусланд амрах эрхийн бичгээр урамшуулахаар болжээ. Энэ ажилд шаардагдах 50 сая төгрөгийг нийслэлийн ЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэх юм байна. Амрах хүүхдүүдийн судалгааг өнөөдрөөс гаргаж, Улаанбаатар хотын ногоон бүсийн зуслангуудад хуваарилах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)