Элэгний үзлэг, оношилгоонд 8325 иргэн хамрагджээ

Нийт 8325 иргэн үзлэг, шинжилгээнд хамрагджээ
Дэлхийн Хепатитийн эсрэг өдрийг тохиолдуулан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч баасан гарагт буюу долдугаар сарын 26-нд Төв талбайд элэгний үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо зохион байгуулсан. “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” уриатай эл өдөрлөгт ирсэн иргэдээс В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн үнэ төлбөргүй хамрагдсан бол 530 хүнд элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ 50 хувийн хөнгөлөлттэй хийлгэх эрхийн бичиг олгожээ. Үзлэг, шинжилгээ болон оношилгоонд нийт 8325 иргэд хамрагдаж, 600 гаруй иргэн шинээр эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.
Эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох 5940 ширхэг хэвлэл материал тараасан байна.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ жил 'Гепатит өвчнийг арилгахад хөрөнгө оруулалт хийх' гэсэн сэдвээр тус өдрийг угтав .

Энэхүү кампанит ажлаар 2030 он гэхэд өвчлөлийг дэлхийн хэмжээнд бүрэн арилгахад хүргэх зорилготой аж. Энэхүү санаа нь "гепатит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой" гэсэн ойлголтыг түгээх явдал юм. Гепатит өвчнөөр амьдарч буй хүмүүсийн 80 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх, шинжилгээ, эмчилгээний үйлчилгээ авах чадваргүй хэвээр байна" гэж ДЭМБ-аас мэдээлэв.

Дэлхийн гепатитын өдрийг 2019 онд зохион байгуулах орон бол Пакистан байв. Энэ өдөртэй холбоотой дэлхийн хэмжээний арга хэмжээ 7-р сарын 27-28-нд Исламабад хотод болсон.

Дэлхий нийтээс хепатит өвчнийг бүрэн устгах зорилготой дэлхийн хэмжээнд сурталчилгааны ажлыг эхлүүлэхээр ДЭМБ Дэлхийн хепатитын өдрийг тэмдэглэж эхэлжээ.

Анх 2004 оны эхээр Европ, Ойрхи Дорнодын бүс нутгийн өвчтөнүүдийн бүлгүүд үүнийг олон улсын элэгний С вирусын тархалтын өдөр болгон тэмдэглэжээ. Дэлхийн хепатиттай тэмцэх холбоо нь 5-р сарын 19-ний өдрийг 2008 онд дэлхийн анхны хепатитын өдөр болгон зарлаж байв. Харин үүний дараа уг өдрийг Дэлхийн эрүүл мэндийн ассемблейгаар 2010 оны 5-р сард 7-р сарын 28 болгон өөрчилсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)