Элэгний В, С вирусын шинжилгээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийгдэж байна

Өнөөдөр олон улсын хепатиттай тэмцэх дэлхийн өдөр билээ. Энэ өдрийг ДЭМБ-ийн гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр буюу долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)