Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлэв

ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Тэрбээр “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37.1.4, 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна” хэмээн Элчин сайдыг эгүүлэн татах саналыг зөвшилцөх талаарх албан бичигтээ дурджээ.

Энэ сарын эхээр АН байгуулагдсаны ойг тус намынхан тэмдэглэж, Б.Дэлгэрмааг дэд даргаар сонгосон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)