Элс, усан далайд саатаарай

Монголын гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат БНСУ-ын, мэргэжил нэгт Пак Мин Гёнтой хамтран “Далай шиг говь, говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумын нутагт орших Хонгорын элсн ий зургийг БНСУ-ын гэрэл зурагчин хальсандаа буулгажээ. Солонгос улсын зах хязгаар нь үл харагдах далайн зургийг Х.Сэргэлэнбат дурандаа буулгаснаа ийн тайлагнасан юм. 

БНСУ Пак Мин Гён “Монголын элсэн цөлийг хараад далайн үзэсгэлэнт төрхтэй ижил төстэй болохыг анзаарсан. Элсэн цөлгүй газраас ирсэн надад говиос гадна Монгол орны салхи гүн сэтгэгдэл төрүүлсэн” гэлээ. Дан ганц говь, далайн зураг авахаас гадна тэдний төлөөлөл болсон амьтдыг өөрсдийн гэрэл зурагт буулгахыг зорьсон талаараа хоёр уран бүтээлч ярив.

Үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд энэ сарын 13 хүртэл дэлгэх бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)