Элсэлтийн шалгалтад бэлтгэхэд зориулсан теле хичээл зааж эхэллээ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 2 хүртэл түр зогсоох шийдвэрийг үргэлжлүүлэн, 30 хүртэл сунгасан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээлийн хөтөлбөрийг баяжуулах шаардлага тулгарсан. Хоёрдугаар сарын 3-наас 18 телевизээр уг хичээлийг зааж буй билээ. Энэ сарын 2 хүртэлх теле хичээлийг хуваарийн дагуу зааж дуусгасан. Дээрх хугацаанд заасан хичээлүүдийг өнгөрсөн долоо хоногт давтсан. Харин энэ долоо хоногт буюу 9-13-нд агуулгаа нөхөх шинэ хичээл орох юм байна. Гуравдугаар сарын 16-30-нд заах теле хичээлийн хуваарийг одоогоор гаргаагүй аж. Мөн өчигдрөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг хуваарийн дагуу зааж эхэллээ. Тухайлбал, МҮОНТ-ээр элсэлтийн шалгалтад зориулсан математикийн хичээлийг өнөөдөр 10.00, химийнхийг маргааш 09.40 цагаас заах гэнэ.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)