Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдыг өнөөдрөөс цахимаар бүртгэнэ. Ирэх дөрөвдүгээр сарын 15 хүртэл eyesh.eec.mn холбоосоор нэвтэрч, хичээлээ сонгон, бүртгүүлэх боломжтой. Өнөө жил элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж.

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ 400 байхаар тогтоосон. Уг шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-нд орон даяар зохион байгуулах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)