“Элсний нүүдэл-шийдэл”-ийг танилцууллаа

Элсний нүүдэл. Элс аажмаар шилжихийг ингэж нэрлэдэг. Элсний нүүдэл цөлжилтийг эрчимжүүлэн, зарим ургамлын тархцыг хязгаарлаж, усны нөөцөд аюул учруулж буй билээ. Тиймээс сүүлийн үед Хятад, Солонгос зэрэг оронд энэ чиглэлийн судалгааг эрчимтэй хийх болсон. Манайд харьцангуй шинэ сэдэв. ШУА-ийн Газар зүй, геологийн хүрээлэнгийнхэн Булган аймаг дахь Цөлжилтийн судалгааны төвдөө тулгуурлан уржнангаас энэ чиглэлийн судалгааг эхлүүлсэн юм. Харин Говь-Алтай аймгийн БОАЖГ-ынхан амралтын өдрүүдэд “Элсний нүүдэл-шийдэл” хэлэлцүүлэг, уламжлалт Элсний наадам арга хэмжээгээ зохион байгууллаа. Элсний нүүдлийг бууруулснаар ямар ач холбогдолтой, үүний тулд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд юу хийх ёстойг эл хэлэлцүүлгээр онцлон хөнджээ. Элсний нүүдлийг зогсоох хамгийн үр дүнтэй арга нь тухайн газар нутгийн онцлог, экосистемд тохирсон ургамал тарих, нутагшуулах гэнэ. Түүнчлэн салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах. Цаашид судалгаа, мониторингийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэхээр оролцогчид санал нэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)