Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3%-аар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард нийт 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт гурван тэрбум ам.доллар болжээ. Тухайлбал, экспорт 1.4 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллар байна. 

    Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8%) тэрбум ам.доллароор буюу экспорт 1.1 (45.3%) тэрбум ам.доллароор, импорт 179.9 (10.2%) сая ам.доллароор тус тус буурчээ. 

    Экспорт өмнөх оны мөн үеэс дээрх байдлаар буурахад, алтны экспорт 115.6 сая ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 215.2 сая ам.доллар, нүүрсний экспорт 629.0 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. 

      Харин дөрөвдүгээр сард өмнөх сард экспорт 337.8 сая ам.доллар болж  72.7 сая ам.доллароор, импорт 424.8 сая ам.доллар болж 13.2 сая ам.доллароорр тус тус өссөн байна. 


      Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

      Сэтгэгдэл бичих (0)