Экспортын ашиг 794.2 сая ам.доллараар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улс 2018 оны эхний 11 сарын байдлаар 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11.9 тэрбум ам.доллар хүрч, үүнээс экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум ам.долларыг эзэлж байна.

Экспорт 2018 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 794.2 сая ам.доллараар өссөн дүнтэй байна. Мөн энэ онд аж үйлдвэрийн салбарын гол экспортлогч байгууллагуудын үйлдвэрлэл буурсан. Шинжээчдийн үзэж байгаагаар төгрөгийн ханш унаж, ам.доллар өссөн нь гадаад худалдааны ашиг өсөхөд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 301.0 сая ам.доллар, дизелийн түлш 128.8 сая ам.доллар, машин, цахилгаан хэрэгсэл, эд анги 365.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Г.Тэмүүлэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)