"Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч 10 орчим машин дарагджээ

Өнөөдөр "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч, арав орчим машин дарагдан жолооч нар амь насаа алдсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад уг мэдээллийн дуудлага 17.50 минутад Төв аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Яг одоо цагдаагийн бүрэлдэхүүн, МХЕГ-ын шинжээчид, эмнэлгийн ажилчид газар дээр нь ажиллаж байгаа юм. Хэчнээн жолооч хөрсөнд дарагдсан, хүний амь нас эрстсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар дөрвөн хүн дарагдсан байж магадгүй гэсэн байна. Харин ОБЕГ-т 17 цаг 20 минутын үед Заамарын алтны уурхайгаас ослын дуудлага ирсэн. 80 метрийн гүнд цөмөрч орсон байна.

Энэ талаар бид дахин мэдээлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)