“Экологийн цэвэр бүтээгдэхүүн” үзэсгэлэн зохион байгуулна

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ дүүргийнхээ брэнд бүтээгдэхүүн бий болгохоор маргааш “Драгон” төвд “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болжээ. Уг үйл ажиллагаа тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжиж, урамшуулах зорилготой аж. Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцох жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг олон нийтэд танилцуулж, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлан, түнш байгуулагатай холбож өгөх аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)